Дараах асуултын хариу бүгд “тийм” байвал, та Япон улсын байнгын оршин суух эрхийн өргөдөл гаргах бололмтой юм.
Өөрийгөө шалгаж үзнэ үү

1.  Би гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба миний зан үйл сайн.
  • Авто тээврийн хөнгөн зөрчил 2,3 удаа гаргаж байсан төдий бол өргөдөл гаргах болоцоотой.
2. Би орлогын болон оршин суугчийнхаа татварийг хугацаанд нь төлдөг ба, төлбөрийн үлдэгдэлгүй. Тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгал төлөх үүргийг ойлгож, баримталдаг.
  • Тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийн үлдэгдэлгүй ба, хугацаанд нь төлдөг.
3. Би “тууштай үргэлжлүүлэн” 10 аас дээш жил (10 дахь жил орно) Япон улсад амьдарч байгаа. 10 жилийнхаа 5 аас дээш жил нь ажлын виза гаар ажиллаж байгаа.
  • Дараах тохиолдолд,
    Япон улсын иргэнтэй эсвэл байнгын оршин суух эрхтэй хүнтэй гэр бүл бол “Гэр бүл болсоноос хойш 3 жил + Япон улсад 1 ээс илүү жил оршин суугаа” тохиолдолд хангалттай.
  • Дараах тохиолдолд,
    Урт хугацааны оршин суугч (Long Term Resident; Teijyusya) бол “Урт хугацааны оршин суугч болсоноос хойш 5 жилээс дээш жил болсон” тохиолдолд хангалттай.
4. Миний виза 3 жилээс дээш хугацаатай (эсвэл 5 жилээс дээш) .
5. Миний жилийн орлого 3 сая иен ээс дээш ба тогтвортой.
  • Жилийн орлого 3 сая иен ээс дээш байсан ч , гэр бүлийн гишүүн олонтой бол орлого багатайд тооцогдоx магадлалтай.
6. Миний ажлын виза одоо ажиллаж байгаа компаниас авсан.
7. Надад Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхтэй батлан даагч бий.
  • Өрхийн эзэн Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхтэй бол батлан даагч байж болно. Түүнээс бусад тохиолдолд тогтсон ажилтай, татвараа хугацаанд нь бүрэн төлдөг хүн батлан даагч байж болно.
  • Хамт ажилладаг хүн эсвэл найз байж болно.
8. Миний өмнө гаргаж байсан мэдэээлэлд худал мэдүүлэг байхгүй.
  • Өмнө нь виза ний өргөдөл гаргасан материал болон энэ удаа мэдүүлэх бичиг баримтын мэдээлэл зөрсөн тохиолдолд үнэн эсэх нь сэжиглэгдэx болно.Ялангуяа боловсрол болон ажлын түүx, гэр бүл хамаатан садны тухай мэдээлэл зөрөхгүй байх хэрэгтэй.
9. (Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхийг авсан хүн) Би байнгын оршин суух эрх авмагцаа гэрлэлтээ цуцлуулахгүй.

 

Лавлах утас (03-6264-9388) эсвэл лавлах хуудсаар холбоо барина уу”.

 

Gyoseishoshi YOKOYAMA

 

まずは、ご相談ください。

電話:03-6264-9388

Line ID:visa_yokoyama

微信

邮件咨询请点击

参考: